9 дахь удаагийн “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтанд оролцохыг урьж байна.

Image


Хятад улсын коксжих нүүрсний зах зээл өнгөрсөн жилийн турш тогтворгүй, хэлбэлзэлтэй байсан боловч энэ нь өнгөрөгч бусад жилүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой байсан юм. Мөн гангийн салбарын эрэлтээс шалтгаалан сайн чанарын коксжих нүүрсний үнэ тогтвортой өндөр хэвээр байна.

Нүүрсний болон гангийн салбар дахь байгаль орчны хатуу бодлого болон дотоодын компаниудын хүчин чадлын зорилтууд нь эрэлт нийлүүлэлтийн зарчмуудын суурийг тавьсаар байна. Бүтэн жилийн турш үйлдвэрлэлийн хэмжээ нь тогтмол буурсан боловч импорт нь чухал эрэлттэй хэвээр байна.

Томоохон нүүрсний уурхайнуудын хүчин чадал болон гангийн үйлдвэрлэлийн уналтын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт удааширч эхэлсэн ба Хятадын засгийн газар 1-р сарын сүүл үеэр Австралиас импортолдог коксжих нүүрсэндээ хязгаарлалт тавьсан билээ. www.sxcoal.com нь эдгээр үйл явдлуудын тухай 2019 оны 4-р сарын 10-11 ний өдрүүдэд Бээжин хотноо 9 дахь удаагийн “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа бөгөөд эрхэм хүндэт та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Чуулганд оролцох хүсэлтэй бол дэлгэрэнгүй мэдээллийг https://glogex.mn/cokingcoal2019 холбоосруу орж харна уу.