Нүүрсний салбарын онцлох үйл явдлууд 2017-2018

Image

 

 

2017 оны 6-р сарын 01160 км урт “нүүрсний түгжрэл” үүсэв.
2017 оны 4-р сард Австралийн Дэбби далайн шуурганы улмаас 20 орчим сая тонн коксжих нүүрс усанд живсэн нь Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтэнд огцом дутагдал бий болгов. Уг орон зайг нөхөхийн тулд Монголоос импортлох нүүрсний хэмжээ ихээхэн нэмэгдэж, Гашуун Сухайтын боомт дээр хэт ачаалал үүссэний улмаас 160 км урт үргэлжилсэн нүүрс тээврийн машинуудын цуваа үүсэж, олон хоногоор  түгжирсэн нь геннесийн номонд бичигдэхүйц үйл явдал болов. 
2018 оны 01-р сарын 01ММС: Макро эдийн засагт үзүүлэх нөлөөлөл үлэмж нэмэгдэв.
Mongolian Mining Corporation (MMC) Ухаа Худаг, Баруун Наран уурхайн үйл ажиллагаа эрчимжиж 2017 оны үр дүнгээр группын нийт олборлолт 179%-иар нэмэгдэж 8.3 сая тоннд хүрч, угааж баяжуулсан нүүрсний борлуулалт 175%-иар нэмэгдэв. Цэвэр ашиг 311 сая ам долларт хүрч MMC нь Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5-рт эрэмбэлэгдэв. ММС нь Монгол улсад ажил олголголтоороо 8-рт, борлуулалтын орлогын хэмжээгээр 2-рт эрэмбэлэгдэж байна. Ийнхүү MMC (Энержи Ресурс) компанийн Монголын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл үлэмж хэмжээгээр нэмэгдсээр байна. 
2018 оны 01-р сарын 01Монгол улс нүүрс экспортын түүхэн дээд амжилтаа эвдэв.
2017 онд 49,5 сая.тн нүүрс олборлож, 33,4 сая.тн нүүрс экспортлосон нь Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөн 95 жилийн түүхэн дээд амжилт болов. Ийнхүү Монгол улс нь Хятадын коксжих нүүрсний нийлүүлэлтийн хэмжээгээр Австрали улсын дараа 2-рт эрэмбэлэгдсээр байна. 
2018 оны 01-р сарын 01Катерпиллар нүүрсний салбарт нөлөөгөө тэлэв.
Каттерпилларын тоног төхөөрөмжөөр 2017 онд 35 сая тонн нүүрс олборлосон нь  нийт олборлолтын 70%-д хүрэв. Ийнхүү Вагнер Ази Тоног төхөөрөмж компанийн нийлүүлдэг Каттерпиллар брэндийн уул уурхайн хүнд даацын тоног төхөөрөмжүүд нь Монголын эрс тэрс уур амьсгалтай нөхцөлд шалгарсанаа дахин нотлов. 
2018 оны 02-р сарын 28Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглов.
Монгол улсын засгийн газар агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 2019 оны 05-р сараас Улаанбаатар хотын айл өрхүүд түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргав. Уг шийдвэр нь нүүрс боловсруулах болон боловсруулсан шахмал түлшний үйлдвэрлэл бодитоор хөгжих, тус салбарт хөрөнгө оруулалт татахад таатай шийдвэр болов. 
2018 оны 4-р сарын 01Эрчим хүчний нүүрсний экспорт 350% нэмэгдэв
Монголын эрчим хүчний нүүрсний экспорт өсөлттэй байна. Тухайлбал 2018 оны 2-р сард экспорт 162 мянган тонн (4 сая ам доллар) байсан бол 3-р сард 510 мянган тонн (14 сая ам доллар) болж сарын дотор 350% өсөлт үзүүлснийг asianmetal.com веб сайт зарлав. Үүнд байгалийн утаагүй түлш гэгддэг антрацит нүүрс экспортын шинэ бүтээгдэхүүнээр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв. 
2018 оны 04-р сарын 10Ерөнхий сайдын айлчлалын үр дүн гарав.
Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх БНМАУ-д албан айлчлал хийж олон асуудлыг ярилцаж шийдвэрлэсний нэг нь Гашуун Сухайтын боомт дээрх нүүрс тээврийн машинуудын түгжрэл байв. Хятадын талтай ярилцаж тохиролцсноор боомтоор нэмвтрүүлэх нүүрсний машины тоо хоногт 2018 оны 4-р сард 500 орчим байсан нь эрс нэмэгдэж 2018 оны 6-р сарын байдлаар өдөрт 1200 орчим машин нэвтрэх болов. Ийнхүү гарц нээгдэж, гацаа түгжрэл шийдэгдсэнээр Монгол улс нь 2018 онд 40 сая тонн нүүрс экспортод гаргаж, Австрали улсыг гүйцэж түрүүлэх магадлалтай болов. 
2018 оны 5-р сарын 22Эрдэнэс Тавантолгой IPO хийхээ мэдэгдэв
Монголын эдийн засгийн форум-2018 чуулганы үеэр эрх баригч МАН-ын бүлгийн хурал болон засгийн газар шийдвэр гаргаж Эрдэнэс Тавантолгой ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 30%-ийг олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, 4,7 тэрбум ам доллар босгон баяжуулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц барихаар төлөвлөж буйгаа зарласан нь хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсгэв. 
2018 оны 06-р сарын 01Монголын “Гложекс Консалтинг” олон улсын зөвлөх үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадвараа нотлон харуулав.
Гложекс Консалтинг нь геологи,  уул уурхайн зөвлөх үйлчилгээний дотоодын зах зээлд тэргүүлэгч үндэсний компани бөгөөд тус компани нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Mongolian Mining Corporation (MMC) –ийн үйл ажиллагаа явуулдаг Ухаа Худаг болон Баруун Нарангийн коксжих нүүрсний ордын нөөцийн тайланг Австралийн JORC стандартаар боловсруулан хүлээлгэж өгсөн нь  тус улсын инженерүүдийн ур чадвар барууны орнуудын зөвлөхүүдтэй өрсөлдөх түвшинд хүрсэнийг нотлон харуулсан бөгөөд энэхүү үйл явдал нь тус улсын уул уурхайн салбарын 95 жилийн түүхэнд анхдагч болон тэмдэглэгдэв. Гложекс Консалтингийн гүйцэтгэх захирал Н.Буян-Өлзий (баяжуулагч инженер) болон Ерөнхий захирал Л.Наранбаатар (уул уурхайн инженер-эдийн засагч) нар нь Австрали-Азийн уул уурхай, металлургийн интститутын гишүүн (CP буюу competent person)- ийн хувьд уг төслийг удирдаж ажилласан байна. 
Компанийн мэдээлэл:  www.glogex.mn (утас:7011-5590, email: naranbaatar@glogex.mn)