Спонсор

MON LOGS WEB.jpg

Өнгөрсөн чуулганы мэдээлэл татах

COAL MONGOLIA 2016 PDF DOWNLOAD

COAL MONGOLIA 2017 PDF DOWNLOAD

Чуулганы тухай

Untitled design1.jpg   

Зорилго

 

“Coal Mongolia” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын  чуулга уулзалт, үзэсгэлэн нь Монгол улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилгоор 2011 оноос жил бүр амжилттай зохион байгуулагдсаар ирлээ.

 

2018 оны уриа

 

8 дахь удаагийн “Coal Mongolia-2018” нь “Технологийн дэвшилд хамтдаа” уриан дор 2018 оны 9-р сарын 4-5 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд өндөр дээд хэмжээнд зохион байгуулагдана.

 

Энэ жилийн чуулганы онцлог ба зорилт

 

Монголын нүүрс экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, антрацит болон эрчим хүчний нүүрсийг баяжуулж экспортлож эхэлсэн нь энэ жилийн хувьд салбарын онцлог үйл явдлуудын нэг болж байна. Шинээр нүүрс баяжуулах үйлдвэрүүд баригдаж, зарим нь төслийн шатандаа хэрэгжиж эхэллээ. Салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч байна. Иймд энэ удаагийн чуулганаар технологийн дэвшлийг  онцолж, үйлдвэрлэгч-бэлтгэн нийлүүлэгчдийн  бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр, үр ашигтай өргөжүүлэх зорилт дэвшүүлж байгаагаараа онцлог юм.

 

Зохион байгуулагчид

 

Чуулганы ерөнхий зохион байгуулагчаар “Гложекс Консалтинг” ХХК, хамтран зохион байгуулагчаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт Матмалын газрын нүүрс судалгааны хэлтэс, Монгол нүүрс Ассоциац болон Хятадын нүүрсний зах зээлийн судалгааны томоохон компани Fenwei Energy Information Services Co.,Ltd (Fenwei) буюу www.sxcoal.com ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

 

Чуулганд хэн оролцох вэ?

 

  • Засгийн газрын гишүүд, яам агентлагийн газрын дарга, мэргэжилтэн
  • Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд
  • Худалдаа, тээвэр ложистикийн компаниуд
  • Оператор компаниуд
  • Хөрөнгө оруулагчид, банк, санхүүгийн байгууллагууд
  • Хайгуул төсөл эзэмшигчид, жуниор компаниуд
  • Техник технологийн компаниуд, бэлтгэн нийлүүлэгчид
  • Зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн компаниуд
  • Эрдэмтэн судлаачид г.м

 

Чуулганд оролцсоноор ямар үнэ цэнийг авах вэ?

 

  • Салбарын лидерүүдтэй нүүр тулан уулзаж бизнесийн харилцаа хамтын ажиллагаа тогтооно.
  • Нүүрсний салбарын зах зээл, үнийн чиг хандлагын талаар дэлхийн шилдэг судлаачдын байр суурийг сонсоно.
  • Салбарын бодлого, төлөвлөлт, шинэ төслийн мэдээлэл авна.
  • Хөрөнгө оруулалтын төслүүдийг олно.
  • Борлуулалтаа нэмэгдүүлнэ.
  • Шинэ техник, технологийн үнэ өртөг, бүтээмжийн мэдээлэл авна
  • Бага зардлаар цаг хугацаа хэмнэн бизнесээ өргөжүүлнэ.

 

Чуулганы хөтөлбөр

 

 sp fonne.jpg

 

Эхний өдөр: 2018 оны 9-р сарын 4 (Мягмар гариг),

Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар хот


08:00

Зочдыг бүртгэх

09:00

Чуулганы нээлт, мэндчилгээ

-У.Хүрэлсүх, МУ-ын Ерөнхий сайд

-Ян Сианфенг, Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал, Хятадын Нүүрс Тээвэр Түгээлтийн Холбооны Ерөнхийлөгч, Хятадын Үндэсний нүүрс Ассоциаци

-Чан Вай Күэн, Партнер, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез компани, Coal Mongolia чуулганыг хамтран зохион байгуулагч,

-Г.Наран, Coal Mongolia чуулганыг хамтран зохион байгуулагч, Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч

 

09:30

Чуулганы 1-р хэсэг: Нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт

09:30

Илтгэгч: Д.Сумъяабазар, МУ-ын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд

Сэдэв: Монгол улсын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт: Хөрөнгө оруулалтын орчин,  сорилт ба боломж

10:00

Илтгэгч: Г.Батцэнгэл, Гүйцэтгэх захирал, Монголиан Майнинг Корпорэйшн ХК /Diamond Sponsor/

10:30

Илтгэгч: Кэлвин Эндрив Кокинэн, Гүйцэтгэх захирал,Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК  /Platinum Sponsor/

11:00

Илтгэгч: Б.Ганхуяг, Гүйцэтгэх Захирал, Эрдэнэс Таван Толгой ХК  /Platinum Sponsor/

11:30

Цай кофений завсарлага, хэвлэлийн бага хурал

12:00

Чуулганы 1-р хэсгийн үргэлжлэл; Монголын нүүрсний салбарын бодлого, төлөвлөлт

12:00

Л.Наранбаатар, Гложекс Консалтинг ХХК-ийн ерөнхий захирал

Сэдэв: Хөрөнгө оруулалт хайж буй шинэ төслүүдийн танилцуулга (жижиг болон дунд төслүүд)

12:30

Ивээн тэтгэгч банкны илтгэл

13:00

Үдийн хоолны завсарлага

14:00

Чуулганы 2-р хэсэг:

Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум

14:00

Илтгэгч: Ян Сианфенг, Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал, Хятадын Нүүрс Тээвэр Түгээлтийн Холбооны Ерөнхийлөгч, Хятадын Үндэсний нүүрс Ассоциаци

 

Сэдэв: “Хятадын нүүрсний аж үйлдвэрийн салбарын хөгжлийн чиг хандлага”

14:30

Илтгэгч: Сара Лиу, Дэд Ерөнхийлөгч, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез ХХК

Сэдэв: “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”

15:00

Илтгэгч: Эдвин Ёо, ахлах шинжээч, S&P Global Platts

Сэдэв: Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага

15:30

Илтгэгч: Пралаб Бхаргава, Вүүд Маккензи Группын Ази-Номхон далайн уул уурхай, металл хариуцсан ахлах шинжээч

Сэдэв: Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар ба дэлхийн зах зээл

16:00

Цай, кофены завсарлага

16:30

Чуулганы 2-р хэсгийн үргэлжлэл:

Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум

16:30

Гоулд спонсорын илтгэл-1 ( Монголын коксжих нүүрс олборлолтын компани)

17:00

Гоулд спонсорын илтгэл-2 ( Монголын коксжих нүүрс олборлолтын компани)

17:30

Сэдвийн хэлэлцүүлэг:

Модератор: Чан Вай Күэн, Партнер, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез ХХК

Панелист:

  • Хятадын үндэсний нүүрс ассоциац
  • Сара Лиу, Дэд Ерөнхийлөгч, Фэнвэй Энержи Информэйшн Сервисез ХХК
  • Монголын коксжих нүүрсний худалдааны компани
  • Гоулд спонсорын илтгэл-1 ( Монголын коксжих нүүрс олборлолтын компани)
  • Гоулд спонсорын илтгэл-2 ( Монголын коксжих нүүрс олборлолтын компани)

 

18:00

Эхний өдрийн чуулганыг хаах

 

Хоёр дахь өдөр: 2018 оны 9-р сарын 5 (Лхагва гариг),

Шангри-Ла зочид буудал, Улаанбаатар хот

 

08:00

Зочдыг бүртгэх

09:00    

Чуулганы 3-р хэсэг:

Нүүрсний боловсруулалтын технологи ба агаарын бохирдол

09:00

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын илтгэл

09:30

Силвэр спонсорын илтгэл-1  (захиалах боломжтой)

10:00

Илтгэгч: Попрыгаева Анастасия Владимировна, “Сибирийн Антрацит” ХХК-ийн ерөнхий захирал

Сэдэв: Байгалийн утаагүй түлш- Сибирийн антрацит: Монголтой хийх худалдааны нөхцөл

10:30

Илтгэгч: Х.Халиун, Ерөнхий захирал, “Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн нэгдэл”

Сэдэв: Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад Монголын шахмал түлш үйлдвэрлэгчдийн үүрэг оролцоо

11:00

Сэдвийн хэлэлцүүлэг

11:30

Цай, кофений завсарлага

12:00

Чуулганы 4-р хэсэг:

Нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн техник технологи, эдийн засаг, байгаль орчин

12:00

Илтгэгч: Дэйвид Жианг, Гүйцэтгэх Захирал, Монголиа Процессинг Техноложис ХХК

Сэдэв: Байгальд ээлтэй хамгийн хямд зардлаар нүүрс баяжуулах технологи

12:30

Силвэр спонсорын илтгэл-2 (захиалах боломжтой)

13:00

Үдийн хоолны завсарлага (Шангри-Ла зочид буудал)

14:00

Чуулганы 4-р хэсгийн үргэлжлэл:

Нүүрс олборлолт, баяжуулалт, тээвэрлэлтийн техник технологи, эдийн засаг, байгаль орчин

14:00

Илтгэл (захиалах боломжтой)

14:30

Илтгэл (захиалах боломжтой)

15:00

Илтгэл (захиалах боломжтой)

15:30

Сэдвийн хэлэлцүүлэг

16:00

Цай, кофений завсарлага

16:30

Чуулганы 5-р хэсэг:

Эрчим хүчний нүүрсний цахилгаан станцын төслүүд

16:30

МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

17:00

Илтгэл: Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төсөл-1 (захиалах боломжтой)

17:30

Илтгэл: Нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төсөл-2 (захиалах боломжтой)

18:00

Чуулганыг хаах

19:00

Хүндэтгэлийн хүлээн авалт (салбарын шилдэгүүдэд шагнал гардуулах)

Шангри-Ла зочид буудалд

 

Болох газар


Шангри-Ла Хотел Улаанбаатар

Улаанбаатар хотын зүрхэн хэсэгт байрладаг тул бизнесийн болон аялал жуулчлалын чиглэлээр ирж буй зочдод таатай орчинг бүрдүүлэх үндэс нь болж чаддаг. Тус зочид буудал нь Монгол Улсын Засгийн Газрын Ордон, Их Эзэн Чингис Хааны Талбай болон төрийн томоохон байгууллагууд, элчин сайдын яамдаас хэдхэн алхамын зайд оршдог бөгөөд машинаар явбал Чингис Хаан нисэх онгоцны буудлаас ердөө 40 минут, харин галт тэрэгний буудлаас ердөө 20 минутын зайд оршдог. Шангри-Ла Хотел Улаанбаатар нь хотын хамгийн том, хамгийн өргөн сонголттойгоор хурал, чуулган болон өөр бусад арга хэмжээ зохион байгуулах боломжийг олгож буй тансаг зэрэглэлийн цорын ганц зочид буудал юм. Зочид буудлын арга хэмжээ зохион байгуулах нийт боломжит талбайн хэмжээ нь 2,643 м2 тул ямар ч арга хэмжээг зохион байгуулахад маш тохиромжтой. Шангри-Ла Их хүлээн авалтын танхим (Shangri-La Ballroom, 1,300 м2 талбайтай) болон бусад төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах бүрэн боломжтой найман төрлийн танхимтай.


sh0.png

sh2.png

sh3.png

 

delgets.jpg

 delgetsposter.jpg

smon.JPG


Мандатын үнэ, төрөл
Premium буюу улаан мандат Regular буюу цагаан мандат Visitor буюу үзэсгэлэн үзэх ногоон мандат
Үндсэн үнэ
8 сарын 1 өдөр хүртэл
Чуулганы хуралд оролцох 2 өдөр
Үзэсгэлэн үзэх- 2 өдөр
Шангри-Ла зочид буудалд үдийн зоог барих
Цай, кофе, амттанаар үйлчлүүлэх
Дурсгалын зүйлс
Цүнх
Үзэг
Тэмдэглэлийн дэвтэр
Чуулганы хөтөлбөр / Англи, Монгол/
Чуулганы илтгэл/ флашаар авах/
Чуулганы 2 өдөр буюу 9-р сарын 09-ний 19 цагт Шангри-Ла зочид буудалд болох хүндэтгэлийн хүлээн авалт, шагнал гардуулах ёслолд оролцох
Бизнес аялал
Чуулганы хуралд оролцох бүртгэл

Та CoalMongolia чуулгантай холбоотой мэдээлэл авах эсвэл Оролцох бол энд имэйлээ бичиж бүртгэлийн хэсэгрүү шилжинэ үү.

Үзэсгэлэнгийн танхим

 

 

exhibitinitini haha.jpg

 

үзэсгэлэнгийн стандарт талбай 

2 талбайн үнэ $500 ам.доллар (НӨАТ ороогүй дүнгээр)

Үзэсгэлэнгийн стандарт талбайн хэмжээ 2м*2м*2,3м (урт, өргөн, өндөр) = 4м2 талбай

Стандард талбайн үнэд дагалдах зүйлс: 

1ш (premium badge) улаан мандат

1ш (regular badge) цагаан мандат

5ш (visitor badge) Ногоон мандат

1ш ширээ

2ш сандал

 

plan 0719.jpg

© Copyright

Талбайн захиалга хийх