НҮҮРСНИЙ САЛБАРЫН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД 2016-2017

Image

2017 оны 5-р сарын 05

MMC Азийн санхүүгийн зах зээлд үлгэр жишээ үзүүлэв Монголиан Майнинг Корпорэйшн буюу MMC нь Өмнөговь аймагт орших Ухаа Худагийн коксжих нүүрсний ордыг эзэмшдэг бөгөөд жилд 15 сая.тн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр, уурхай, дэд бүтцийн цогцолбор барьж байгуулсан юм. ММС компани гадаад зээлийн бүтцээ богино хугацаанд, амжилттай шинэчилж дуусгасан нь Азийн санхүүгийн зах зээлд үлгэр жишээ болсон талаар олон улсын IFR Asia сэтгүүл 5-р сарын дугаартаа онцолжээ. Сүүлийн жилүүдийн хямралын нөлөөгөөр, дэлхийн олон компани санхүүгийн хүнд байдалд орсон ч зээлийн бүтцийн шинэчлэлээ шуурхай гүйцэлдүүлж, хөрөнгө оруулагчдад амлалтаа биелүүлж чадсан компани ховор байгаа юм.

2017 оны 4-р сарын 01

“Эрдэнэс Тавантолгой” ХК Чалкогийн өрийг дарав 6,4 тэрбум тонн коксжих нүүрсний нөөц бүхий Таван толгойн ордыг эзэмшигч төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой ХК нь 2011 онд Хятадын Чалко компаниас 350 сая ам доллар зээлж авсан өрийг төлж дуусгав. Ийнхүү өр дарагдсанаар Эрдэнэс Тавантолгой ХК нь дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ борлуулах боломжтой болов.

2017 оны 3-р сарын 28

Австралид хүчтэй далайн шуурга болов Австралид маш хүчтэй далайн шуурга болж 2,5-3,5 тэрбум долларын үнэ бүхий 15-20 сая.тн коксжих нүүрс үерт автав. Нүүрсний гол уурхайнууд байрших Квийнсланд мужаас Австралийн зүүн хойд эрэг хүрэх төмөр зам ихээхэн эвдрэл амсав. Зүүн Ази огцом дутагдалд орж, коксжих нүүрсний үнэ долоо хоногийн дотор 170 ам доллароос 330 ам долларт хүрч өсөв.

2017 оны 2-р сарын 28

БНХАУ Хойд Солонгост нүүрсний хориг тавив БНХАУ Хойд Солонгосоос нүүрс импортлохыг нэг жилийн хугацаатайгаар зогсоов. Хойд Солонгос нь БНХАУ уруу жилд 20-24 сая.тн антрацит нүүрс нийлүүлдэг байв. Ийнхүү нүүрсний хориг арга хэмжээ авсан нь Монгол улсын төмөр зам дагуу байрших олон тооны нүүрсний уурхайнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах гол нөхцлийг бүрдүүлэв.

2017 оны 1-р сарын 01

Монгол БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч болов Монгол улс 2016 онд 35,8 сая нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт болов. Хятад улс уруу нийт 25,8 сая.тн нүүрс экспортлосон нь Хятадын коксжих нүүрсний импортын 40%-ийг эзэлж, Австрали улсын дараа 2-т эрэмбэлэгдэв.

2017 оны 1-р сарын 01

Монгол БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч болов Монгол улс 2016 онд 35,8 сая нүүрс олборлосон нь түүхэн дээд амжилт болов. Хятад улс уруу нийт 25,8 сая.тн нүүрс экспортлосон нь Хятадын коксжих нүүрсний импортын 40%-ийг эзэлж, Австрали улсын дараа 2-т эрэмбэлэгдэв.

2017 оны 1-р сарын 01

Тавантолгой ХК ашигтай ажиллав Тавантолгойн ордод 51 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй, ууган компани “Тавантолгой” ХК нь 2016 онд 4,1 сая.тн нүүрс борлуулж, татварын өмнөх дүнгээр 74 тэрбум төгрөгийн ашигтай ажиллав. Тус компани нь сүүлийн 10 жилд хувьцаа эзэмшигчиддээ 100 орчим тэрбум төгрөгийн ноогдол ашиг тараагаад байгаа юм.

2016 оны 6-р сарын 29

Монгол улсын парламентийн сонгууль Монгол улсын парламентийн сонгуульд МАН 65 суудал авч 85,6%-иар үнэмлэхүй ялалт байгуулав. Улс төрийн тогтвортой орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэв.

2016 оны 12-р сарын 20

Коксжих нүүрсний үнэ 175% өсөв Коксжих нүүрсний үнэ 310 ам долларт хүрч оны эхнээс 175% өсөв. Хятад улс нүүрсний уурхайнуудын жилд ажиллах хоногийг 365-аас 276 хоног болгон бууруулсан нь ийнхүү үнэ өсөх гол нөхцөл болов.